![]()
Дуурь бүжгийн эрдмийн театрын 51 дэх улирлын үзвэрийн нээлт аравдугаар сарын эхний бямба, ням гаригт болно. Энэ жил тус театрынхан үндэсний дуурь, балетаа олны хүртээл болгон алдаршуулахаар зорьжээ. Тодруулбал энэ удаа театрын хүрэн хөшгийг Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дууриар нээх гэнэ. Хоёр бүлэг, зургаан үзэгдэлтэй энэ дуурийг 2005 онд урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулснаар анх тайзнаа тоглосон байна.