![]()
Хацрынхаа булчинг барьж, чангалж, амаа жимийсээр байсан ч таны дотроос инээд ундарсаар байвал ямар гоё вэ. Ном сонинг оюуны талх гэдэг бол эрүүл, эрч хүчтэй байлгах витаминыг инээд гэдэг. Тэгвэл энэ намрын хамгийн анхны инээдмийн витаминыг “DOZ entertainment”-ын уран бүтээлчид үзэгчиддээ бэлэг болгох нь ээ. “DOZ entertainment”-ын цоо шинэхэн бүтээл болох "Кино шиг амьдрал" УСК тун удахгүй дэлгэцнээ гарах аж. Инээдмийн жанрын уг киноны зураг авалтыг Вьетнам улсад хийсэн бөгөөд киноны ерөнхий найруулагч, зохиолчоор Ш.Доржсүрэн, продюсераар А.Мөнгөнзул ажилласан байна. Хар...