![]()
"Нарантуул" худалдааны төвийн хүнсний бүтээгдэхүүн зардаг битүү дээвэртэй павильон шатаж нэг хүний амь нас эрсэдсэн хэрэг гарсан. Тус захын эзэн Ш.Сайхансамбуу эл хэрэг болсны дараа захын түрээслэгчдийн төлөөлөлтэй уулзаж "Хохирлыг барагдуулна" гэдгээ хэлжээ. Мөн түрээслэгчидээ тайван байхыг уриалаад гал гарсан харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.