![]()
"Нарантуул" зах өнөөдөр ажиллахгүй ч түрээслэгчид бараг бүгдээрээ байна. Гал гарснаас хойш түрээслэгчдийг дотогш нэвтрүүлээгүй бөгөөд тус худалдааны төвийн хамгаалалтад 300 гаруй цагдаа, 60 гаруй мөрдөн байцаагч, шүүхийн шинжилгээний 30 гаруй шинжээч ажиллаж байгаа гэх мэдээлэл ирлээ. Түүнчлэн нөхцөл байдалтай газар дээр танилцахаар Шадар сайд Д.Тэрбишдагва тэргүүтэй албаныхан очоод байгаа аж.