![]()
Армид алба хаахаар эх орондоо тангараг өргөсөн олон аавын хөвгүүд бусдын гарт тамлагдаж, зодуур нүдүүрийн бай болж ирсэн харамсалтай явдлуудын талаар бид мэднэ. Тэгвэл илэрч харагдах ийм асуудлын тоо дахиад нэгээр нэмэгдлээ. Тодруулбал, Увс аймгийн Баруунтуруун суман дахь хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан цэрэг П.Хэнмэдэхэд ангийнх нь офицер, дэслэгч Б гэгч дөрвөн ширхэг зүү залгиулсан хэрэг гарсан байна.
П.Хэнмэдэх нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас цэрэгт татагдан очсон аж. Түүний ойрын эх сурвалжийн өгүүлж буйгаар П.Хэнмэдэх нь 0311 дүгээр ангид татагдан очсон цагаа...