Quantcast
Channel: Зиндаа.Мн
Viewing all articles
Browse latest Browse all 6832

Хилийн бүсийн менежментийн тэргүүнийг хүлээн авч уулзлаа

$
0
0
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Дэд дарга М.Мөнхбат НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Европ болон тусгаар хамтын нөхөрлөлийн орнуудын бүс нутгийн байгууллагын Хилийн бүсийн менежментийн тэргүүн Филипп Фейрсийг 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч уулзлаа.  Энэ үеэр тус газрын Дэд дарга М.Мөнхбат байгууллагын үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар танилцуулав. Мөн уулзалтын үеэр ноён Филипп Фейрс Засгийн газраас санаачилсан Хилийн боомтын тухай хуулийн төслийн талаар сонирхсон асуултдаа хариулт авч,  цаашид хамтран ажиллахад бэлэн хэмээн онцлов.

Viewing all articles
Browse latest Browse all 6832