![]()
"UB town" хотхоны урд талд барьж байгаа барилгаас хүн унаж гэмтжээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас очиж шалгахад Архангай аймгийн Их тамир сумын харьяат 28 настай З гэгч нь "Royal house" констракшнийн барилга дээр ажиллаж байгаад унаж гэмтэн ГССҮТ-д хүргэгджээ. Ослын шалтгааныг тодруулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна.