![]()
ШӨХТГ-ын дарга О.Магнай таксины үнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаад улмаар хэд хоногийн дараа “Би бодлогогүй шийдвэр гаргажээ, ард түмэн минь намайг уучлаарай хэмээн” уучлал хүссэн билээ. Гэвч өнөөдөр МАН-ын Шинэчлэлийн хорооны зохицуулагч Т.Сайнжаргал ШӨХТГ-ын дарга О.Магнайг хууль зөрчсөн хэмээн үзэж, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, ажлаас нв чөлөөлөх хүсэлтийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хүргүүлээд байна.
Т.Сайнжаргал тус өргөдлөө дөнгөж сая Төрийн албаны зөвлөлд гардуулсан юм. Тус өргөдөлийг МАН-ын гишүүн бус иргэн хүнийхээ хувиас өгч байгаа гэдгээ тэрээр илэрхийллээ...