![]()
Өнгөрсөн сарын 5-нд МАН-ын Бага хурлаар намын дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн. Мөн тус намын Шинэчлэлийн хороо ч уг саналыг дэмжин, Их хурлаас өмнө намын дүрэмд хэд хэдэн өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзэж байгаа билээ. Тэгвэл яг одоо МАН-ын дүрмийн ажлын хэсэг Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, намын дүрэмд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Тус ажлын хэсгийг МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар ахалж байгаа юм.
Өнөөдрийн хуралд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн төлөөлөл, орон нутаг, дүүргийн төлөөлөл, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд тус тус оролцож байна.