![]()
Оросын алдарт алиалагч Ю.Никулиний нэрэмжит мөсөн цирк анх удаа Монголд тоглогдох гэж байна. ЗХУ-ын ардын жүжигчин , Социалист хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Юрий Никулиний удирдаж байсан тус циркийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ сарын 07-14-ний өдрүүдэд тоглохоор болжээ. Дашрамд дуулгахад тэд өнөөдөр өглөө монголд ирсэн бөгөөд тоглолтын бэлтгэлээ эхлээд байгаа аж. Харин тасалбарын үнэ 10.000, 15.000, 20.000 төгрөг аж.