![]()
Украйныг Европын холбоонд нэгтгэхгүй байх эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал, цуглаан олон хоног үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор Украйны Ерөнхий сайд Микола Азаров өчигдөр /ХII.2/ эсэргүүцлийн жагсаал бослогын хэмжээнд хүрч, төрийн эргэлт гарахаас эмээж буй тухайгаа мэдэгджээ. Тэрээр Украйны Засгийн газарт хандан төрийн эргэлт гарахаас болгоомжлохыг анхааруулсан байна. Харин түүний энэ сүржин мэдэгдлийн дараа АНУ-ын “Цагаан ордон”-ы хэвлэлийн төлөөлөгч Жей Карней Нэгдсэн улсын зүгээс Украйнд болж буй эсэргүүцлийн жагсаал цуглаан төрийн эргэлт гаргах хэмжээнд...