![]()
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын хоёрдугаар сарын 25-ны өдөр тушаалаар агнуурын зарим амьтдыг агнах, түүхий эдийг түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглолоо. Сүүлийн жилүүдэд шар үнэг, хярс үнэг, тарваганы тоо толгой багасч байна. Эдгээр амьтан нь бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийг өсч үржихээс сэргийлдэг. Тийм учраас бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийг биологийн аргаар зохицуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шар үнэг, хярс үнэг, тарвагыг гурван жилийн хугацаагаар агнахыг хоригложээ. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт хууль бус агнуур буурахгүй байгаагийн улмаас тал хээри...