![]()
Засгийн газрын хуралдаанаар Хөдөө аж ахуйн салбарын 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай хэлэлцээд энэ чиглэлээр Засгийн газрын тогтоол гарлаа. Өвөл, хаврын цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө гарган, хэрэгжилтэд нь хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт шуурхай шийдвэрлэж ажиллахыг Үйлдэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж болон аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт даалгалаа. Малчид, иргэд, аж ахуйн нэгжийн хадлан, тэжээл бэлтгэх техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах, аймаг,...